Софид болж буй НАТО-гийн парламентын хаврын чуулган эцсийн тунхагтаа Украинд тус эвслийн зэвсэг ашиглан Оросын нутаг дэвсгэрт руу довтлохыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлт оруулахыг олонхийн саналаар баталлаа.
Уг тунхагт Украиныг Оросын нутаг дэвсгэрт байгаа "хууль ёсны байг" (цэргийн обьектууд) довтлохыг зөвшөөрч байна гэж бичжээ.
Энэхүү санаачлагыг есөн орны төлөөлөгчид дэмжээгүй байна.
Үүнээс гадна Украиныг "ялал байгуулах хүртэл" дэмжих тухай мэдэгдлийг мөн олонхийн саналаар батлав.
Чуулганд НАТО-гийн гишүүн орнууд болон тус байгууллагын түнш 25 орны 400 орчим парламентчид оролцжээ.
Чуулганы хөтөлбөрт батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал багтахын зэрэгцээ Украинд дэмжлэг үзүүлэх, 7-р сард Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын тэргүүлэх чиглэлийг онцолсон болно.