Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан нар онгоцны ослоор амь үрэгдсэн тухай “Reuters” агентлагт Ираны нэрээ нууцалсан өндөр албан тушалтныг иш татан мэдээлэв.
“Ерөнхийлөгч Раиси, Гадад хэргийн сайд болон нисдэг тэрэгний бусад бүх зорчигчид ослын улмаас нас барав” гэж албан тушаалтан ярьжээ.
Нисдэг тэрэг ням гарагт Ираны баруун хойд хэсгийн уулархаг нутагт, Иран-Азербайжаны хилийн ойролцоо осолдсон байна.
Даваа гарагт осолдсон нисдэг тэргийн байршлыг тогтоосон ч аврах багийнхан цаг агаарын таагүй нөхцөлд байдалд хүнд бартаат замыг туулсаар тус газарт олон цагийн дараа хүрчээ.