УИХ-ын 2024 оны сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 20-ны 23 цаг 59 минутад дуусна. Үүнээс таван хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн хүсэлт ирүүлэх учиртай. Хүсэлт авснаас хойш хуулийн хугацаанд долоо хоногийн дотор бүртгэх, эсэх шийдвэр гарна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.