Их Британийн хаан III Чарльз Лондонд ирээд буй бага хүү хунтайж Харрийг хүлээн авч уулзахаас татгалзжээ.
Сассексийн гүн Харри өөрийн бодож олсон Invictus Games-ийн арван жилийн ойд арга хэмжээн дээр үг хэлэхээр АНУ-аас ирээд байгаа юм.
Үүнээс өмнө тэрээр аавтайгаа уулзах гэж сар гаруй оролджээ.
Гэвч хаан эцэг хүүтэйгээ уулзах хүсэлгүй байна. Үүний оронд III Чарльз Фижи улсын Ерөнхий сайдтай оройн зоог барихаар явжээ.
Букингемийн ордон энэ талаар III Чарльз маш завгүй байгаа тул хунтайж Харритай уулзаж чадаагүй гэж мэдэгдэв.
Харин хааны гэр бүлийн найз Хюго Викерс хэрэв хаан хүүтэйгээ уулзахыг хүсэх юм бол цагийг маш амархан олно л доо гэж хэлснийг "Page Six" хэвлэл иш татан бичжээ.
Энд дурдахад хатан хаан Камилла Сассексийн гүн Харрийг хааны гэрээслэлээс хасах бодолтой байгаа талаарх мэдээ өмнө гарч байсан.
Эх сурвалжийн мэдээлснээр хойд эх нь хунтайж Харриг хоёр нүүр гаргаж, өөрийн амбиц, пиарын төлөө хааны гэр бүлийг ашиглахаа зогсоохыг хунтайжид уриалсан байна.