Ирэх жилээс Германы армийн дийлэнх хэсэг НАТО-гийн удирдлаг дор шилжинэ гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.
"Манай холбоотнуудын аюулгүй байдал бол бидний аюулгүй байдал. Тиймээс ирэх жилээс манай армийн дийлэнх хэсэг НАТО-гийн удирдлагад шилжинэ. Тэдгээрийн 35 мянга орчим нь хоёр дээд түвшний бэлэн байдалд байна" гэж тэрбээр Жон Хопкинсын дээд сургуульд болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна.