Украины Аюулгүй байдлын алба Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бусад аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудын амь насанд халдах оролдлогыг бэлтгэж байсан “Оросын тагнуулуудыг” илрүүлсэн гэж мэдэгдлээ.
Тэдгээр тагнуулууд нь Украины өндөр албан тушаалтнууд болон төрийн байгууллагуудыг хамгаалдаг бүтэц болох Украины Төрийн хамгаалалтын газрын хоёр хурандаа байжээ. Аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр тэд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны төлөө ажилладаг байжээ.
Эл хэрэг илэрснээр Төрийн хамгаалалтын удирдах газрын дарга Сергей Рудыг огцруулах асуудал гарч ирж магадгүй юм.
Дээрх хоёр хурандаа Зеленскийгээс гадна Украины Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов, тус улсын Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюк нарын амь насанд халдах оролдлого бэлтгэж байсан тухай тус алба мэдэгдэв.
Мэдэгдлээс үзвэл дээрх хоёр хурандаа тусгай цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Оросын талд элссэн бөгөөд энэ нь "хөрш Европын орнуудын нутаг дэвсгэр дээр" Тэдний төлөвлөгөөнд Зеленский болон Украины бусад өндөр албан тушаалтныг тагнах, мөн пуужингийн цохилт өгөх чиглэлийг заах зорилготой байв.
Украины тагнуулын алба “урвагч”хурандаа нарыг саатуулж буй үйл явдалтай холбоотой хэд хэдэн гэрэл зураг, дүрс бичлэгийг Телеграмм сувагтаа нийтэлсэн байна. Гэвч хурандаа нарыг ОХУ-тай холбоотой гэсэн шууд нотлох ямар нэгэн баримт танилцуулаагүй байна.
Кремлийн төлөөлөгч дээрх мэдэгдлийг үнэн гэж үзэхэд ойлгоход хүндрэлтэй тул ямар нэгэн тайлбар хийх боломжгүй хэмээн тэмдэглэжээ.
Орос-Украины дайн эхэлснээс хойш Украины эрх баригчид "Ерөнхийлөгч Зеленскийн амь насанд халдах оролдлогын" тухай мэдэгдлийг удаа дараа хийсэн. 2022 оны гуравдугаар сарын эхээр Украины Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Алексей Данилов “Зеленскийг устгах оролдлого долоо хоногт гурван удаа гарсан” гэж мэдэгдсэн байдаг.
Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Зеленскийг устгахаар Киев рүү "чечений хөлсний цэргүүдийн томоохон отрядыг" илгээсэн гэж 2022 онд "Украинская правда" сонин тагнуулын мэдээллээс иш татан мэдээлсэн.
Зеленский өөрийнх нь амь насыг хороохоор “Вагнерын” 400 дайчид "Киевт нууцаар нэвтэрсэн" тухай өөрөө мэдэгдэж байсан.
Украины Ерөнхийлөгч Николаевск муж руу хийх аяллын талаар мэдээлэл цуглуулсан гэх эмэгтэйг баривчилсан тухай Аюулгүйн алба мэдээлсэн.
Мэдээнд дурдсанаар эмэгтэй мэдээллийг ОХУ-д дамжуулж, амь насанд нь халдах оролдлогыг бэлтгэж байжээ.
Эдгээр мэдэгдлүүдийн талаар нэг нь ч нотлох баримтыг одоо болтол олон нийтэд танилцуулаагүй байна.