ОХУ-ын Агаарын сансрын хүчин Моначиновка дахь Украины армийн зэвсгийн агуулах руу нэг тонн хагасын жинтэй бөмбөгөөр цохилт өгч украинчуудыг сандаргажээ. Энэ тухай Украины хэвлэлүүд мэдээлэв.
“Газар хөдөлж буй мэт болж,эргэн тойрны бүх зүйл дайвалзан чичирсэн. Нэг цохилтоор бүхэл бүтэн гудамж сүйрэв. Бидний эсрэг ийм хүчтэй зэвсгийг анх удаа ашиглаж байна” гэж орон нутгийн мөрдөн байцаах албаны дарга Сергей Болвинов ярьжээ.
Хэвлэлүүдэд бичиж буйгаар Оросын тал FAB-1500 дээд зэргийн хүчтнй тэсрэх бөмбөг ашигласан байх магадлалтай юм.
FAB-1500 нь 3 м зузаан төмөр бетон, 20 метр газрын гүнийг нэвтэлж, газар дээр эргэн тойронд хэдэн зуун метрыг хамрах чадвартай аж.
Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчин FAB-500 бөмбөг ашиглаж байсан бол сүүлийн үед FAB -1500 бөмбөгийг хэд хэдэн удаа хэрэглэжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнээр бол Оросын FAB-1500зэвсэг Украины армид асар их хохирол учруулж байна.
Өмнө нь ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн орлогч Д.Медведев “Орос улс дайсныг дарах зэвсгээ бүрэн ашиглаагүй байгаа, бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг” гэж мэдэгдэж байв..