Берлинд Украины армид зэвсэг нийлүүлдэг “Diehl” үйлдвэрт гарсан гал түймрийг унтраах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байгаа тухай Tagesspiegel мэдээлэв.
Галыг унтраахаар арван баг ажиллаж байгаа ч бүрэн унтраахад дахиад багагүй хугацаа орохоор байна.
Тус үйлдвэрт зэс цианид, хүхрийн хүчил зэрэг химийн бодис шатсаны улмаас хорт утаа тархах эрсдэлтэй байгаа тул онцгой байдлынхан нутгийн иргэдийг гадаа гарахгүй, цонхоо хаахыг зөвлөжээ.
Хэвлэлд мэдээлснээр гал сөнөөгчид шатаж буй барилга руу орохоос татгалзаж байгаа аж.
Галын шалтгаан тодорхойгүй хэвээр байна.