Бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн Кыргизстаны нийслэл Бишкек хотноо зохиогдлоо. Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын чөлөөт бөхийн тамирчин залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ 86 кг-ын жинд БНХАУ-ын Лин Зу Шентэй өрсөлдөж 1:1 буюу сүүлийн оноогоор ялж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, МУГТ, дэслэгч М.Лхагвагэрэл 125 кг-ын жинд тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Дэн Жи Вэйтэй барилдаж 2:0 -ээр ялж олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа.