Монголын таеквондогийн болон пара таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид БНХАУ-д өнөөдөр эхлэх, Парисын олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Тайнань хотыг зорьсон. Энэ сарын 17-нд өндөрлөх дээрх тэмцээнд үндэсний шигшээ багийнхнаас 49 кг-д Б.Учрал, 67 кг-д Г.Энхчимэг, 58 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат нар өрсөлдөнө. Паралимпийн тамирчдаас 58 кг-ын жинд Х.Темирбек, 70 кг-д Б.Шинэбаяр нар улсаа төлөөлж тулалдах юм. Ташрамд дуулгахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумд олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын УАШТ-ийг ирэх сарын 2-3-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус тэмцээнд түрүүлсэн аваргууд залуучуудын ДАШТ болон VIII дахь удаагийн “Азийн хүүхдүүд” наадамд өрсөлдөх эрх гардана.