Сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 2024 оны гуравдугаар сарын 01-нээс өмнө Үндэсний аудитын газар тогтоох ёстой. Тодруулбал, Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тойрог бүрт нэг нэр дэвшигчийн зарцуулах зардал болон нам, эвслээс зарцуулах зардлын хэмжээг хуулийн хугацаанд нь тооцож гаргаад Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкинд хүргүүлдэг.
Зардлын дээд хэмжээг тогтоохдоо анхаарах гол шалгууруудыг Сонгуулийн тухай хуульд заачихсан байгаа. Тухайлбал, ухуулагч нарт цалин урамшуулал өгч ажиллуулахыг хориглосон, сурталчилгааны хугацаа нэг сар байсан бол 17 хоног болж буурсан, телевизүүдийн сурталчилгааны цагийг багасгасан зэрэг нь сонгуулийн зардлыг тогтооход түлхэц болох юм.