Шинэ он гарахад 10 хоног үлдлээ. Гэвч Монголчуудын хамаг байдгаа шавхан байж тэмдэглэдэг хоёр баяр дөхөөд байхад иргэдийн худалдан авах чадвар улам муудсаар байна гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.
Үүнийг баталж, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны мөн үетэй харьцуулахад 50.1 хувиар өсжээ.