Улсын их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.11.16) ерөнхий боловсролын сургуулийн орчин "School police"-гийн үүрэг гүйцэтгэж эргүүл хийжээ. Тэрбээр энэ тухайгаа нүүр номдоо "Сургуулийн эргүүл "School police" хийв. Том аварга Хангай жижигхэн машинтай жижиг хүүхдээ сургуульд нь зөөдөг юм байна. Хүүхдээ хүргэж байгаа аав ээж нар бие биенийхээ урдуур орох гэж дайрдаг юм байна.
Нэг сайн зүйл гэвэл хичээл ном ихтэй жижиг хүүхдүүд дугуйтай чирдэг цүнх хэрэглэдэг болжээ. Ахлах ангийн ах эгч нар 8.15 цаг хичээл эхлэхтэй зэрэгцэн ирдэг бидний багын дадал зуршил хэвээр байгаа юм байна. Аав ээж нар маань аль болох хүүхдүүдээ эрт сургуульд нь хүргэж өгөхийг хичээж байгаарай. Бас гарцаар гарч буй багачуул хүүхдүүддээ заавал зам тавьж өгөөрэй" гэж бичжээ.