2023 оны II улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.4 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар 9.4 хувиар суларсан гэсэн үг. Тэгвэл дээрх үзүүлэлт он гарсаар 10 сарын хугацаанд 9 хувьтай байна. Шинжээчид 2023 оны III улиралд инфляц 10.1, жилийн дараа 9.2 хувь болно гэж таамаглаж байгаа юм. Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны III улиралд инфляц 9-өөс 9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.8 хувьтай гарчээ. Ингэснээр инфляц тогтворжин, буурч байгаа талаар шинжээчид онцолж байна.
Харин 10 жилийн өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сард инфляц 11.9, 2018 оны арванхоёрдугаар сард 8.1, 2021 оны арванхоёрдугаар сард 13.4 хувьтай байжээ.