Үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулж, чанартай, эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах уриатай “Мон бийф” хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай болохоо мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж, компанийн хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдээсээ үнэт цаасаа эргүүлэн худалдан авах бөгөөд нэгжийг нь 47 төгрөгөөр үнэлэхээр тогтсон байна. Уг үнэ хувьцааных нь зах зээлийн одоогийн ханшаас 14.6 хувиар өндөр дүн аж. Ташрамд дурдахад, дээрх компани өнгөрсөн жил IPO хийн, нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64.2 сая ширхэг үнэт цаасыг нэгжийг нь 45 төгрөгөөр арилжиж байв.