Монгол Улс энэ он гарснаас хойш 470.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төдийлөн өөрчлөгдөөгүй буюу дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр зэсийн баяжмалын экспортын гүйцэтгэл 33.6 хувьд хүрээд байна. Манай улс 2023 онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөж буй билээ. Статистикаас харвал, тонн зэсийн баяжмалыг өнгөрсөн оны 1-3 дугаар сард дунджаар 2123.2 ам.доллароор экспортолсон дүн бий. Тэгвэл энэ жилийн нэгдүгээр улиралд эл бүтээгдэх үүнийг 100 хувь БНХАУ руу нийл үүлсэн бөгөөд дээрх тоо 1740.6 “ногоон” болсон нь 18 хувиар доошилсон гэсэн үг. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр 2023 оны эхний гурван сард Монгол Улсын нийт экспортын 16.8 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлсэн агаад үнийн дүн нь 631.6 сая ам.долларт хүрчээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд тонн зэсийн ханш 9000 ам.долларт хүрч байв. Эл түүхий эдийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ цар тахалтай холбоотой хэрэгж үүлсэн хилийн хязгаарлалтаа цуцалж, эрэлт нь өснө гэсэн хүлээлт үүссэнээр 2022 оны зургадугаар сараас хойш ийнхүү анх удаа 9000 “ногоон”-д хүрсэн билээ. Түүнчлэн томоохон үйлдвэрлэгч Чили, Перугийн нийл үүлэлт тасалдаж магадг үй гэж зах зээлд оролцогчид таамагласнаас шалтгаалж нэгд үгээр сарын эцэст шаргал таваарын үнэ тонн нь 9345 ам.долларт хүрч өссөн удаатай. Харин өчигдрийн байдлаар суурь металлын ханш 8570 ам.доллар болсон нь дээрхтэй харьцуулахад даруй 775 “ногоон”-оор хямдарсан дүн. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнд тооцогддог, эдийн засагт ихээхэн нөлөөтэй нүүрсний орлого биетээр орж ирэхгүй байгаа хэмээн зарим мэргэжилтэн хэлж буй. Тэгвэл экспортын бүтцэд эзлэх хувь, үнийн дүнгээр нүүрсний ард бичигдэж байгаа зэсийн баяжмалын нийлүүлэлтийнх манай улсын орлогод багагүй нөлөөтэй нь дамжиггүй. Дэлхийн эдийн засгийн “барометр” гэгддэг зэсийн үнэ цаашид хэрхэх бол? Өнгөрсөн сард суурь металлын ханш 2022 оны зургадугаар сараас хойш байгаагүй өнд өр хувиар хямдарсан. Үүнд Хятадын аж үйлдвэрлэлийн идэвх багассан нь түлхүү нөлөөлс өн юм. Тэгвэл ойрын хугацаанд АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэр, ам.долларын ханш эл таваарын үнэд нөлөөлөхийг эдийн засагчид тэмдэглэжээ.
Дэлхийн банкнаас өнгөрсөн сард танилцуулсан “Түүхий эдийн зах зээлийн төлөв” тайланд тонн зэсийн ханш энэ онд 8500, ирэх жил 8000 ам.доллар байна хэмээн төсөөлснөө дурджээ. Өмнөх жилийн байдлаар бөмб өрцгийн зэсийн эрэлтийн 57 хувь нь дангаар ногдсон БНХАУ энэ оны эхээр хилээ эргэн нээсэн, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай холбоотойгоор зэс, цагаан тугалганы үнэ өссөн аж. Тодруулбал, өнг өрс өн улиралд зэсийн үнэ өмнөх улирлынхаасаа 11, 2015-2019 оны дундажтай харьцуулахад 54 хувиар дээшилсэн гэнэ. Томоохон гурван нийл үүлэгч болох Чили, Перу, Конго улсынхаас гадна Индонез, Панамын үйлдвэрлэл тасалдсан нь эхний улиралд ханшид эергээр нөлөөлжээ. Тэгвэл өдгөө хэдий бодлогоор дэмжиж буй ч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар санхүүгийн сорилтуудтай тулгарч байгаа гэнэ. Тус улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ногдож буй юм байна. Ташрамд дурдахад, 2022 онд гурван хувиар өссөн БНХАУ-ын эдийн засаг энэ жил тав, ирэх онд 4.5 хувиар тэлэх төлөвтэйг Азийн хөгжлийн банкнаас мэдээлсэн юм. Хөгжсөн зарим орны хэрэглээ ч шаргал металлын эрэлтэд нөлөөлж байгааг “Түүхий эдийн зах зээлийн төлөв” тайланд бичжээ. Дэлхийн банкныхны төсөөлснөөр зэсийн үнэ энэ онд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дөрөв, нийлүүлэлт нэмэгдэхтэй холбоотойгоор ирэх жил зургаан хувиар доошлох аж. Цаашид Америк тив, Конго, Оросын нийлүүлэлт өсөх нь. Урт хугацаанд эл металлын эрэлтийг цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч зэргийн үйлдвэрлэл тодорхойлох гэнэ.
Зэсийн төслүүдийг өргөтгөж байгаатай холбоотойгоор 2023, 2024 онд үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэйг “S&P global” онцолжээ. Тодруулбал, Монголын Оюутолгой, Чили дэх, BHP-ийн үйл ажиллагаа явуулдаг Спэнс, “Ivanhoe mines”-ийн хэрэгж үүлж буй, Конго дахь Камоа-Какула, CMOC группийн Тенке Фунгурумегийн уурхайг энд дурдаж болох нь. Мөн ирэх хоёр жилд өөр томоохон төслүүдээс ч бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвтэй аж . Ер нь 2023-2026 онд зэсийн бага зэрэг илүүдэл гарч, харин үүний дараа хомсдол үүсэх магадлалтай хэмээн төсөөлснөө мөн дурджээ. 2023 онд Чили дэх Куебрада Бланка, Конго дахь Кисанфу, Калонгве, Ботсван дахь Цхукуду, Австралийн Антхилл, Бразилын Серроте, ОХУ-ын Удоканы шинэ уурхайгаас 550 орчим мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоо бий гэнэ. Цаашид шинэ гэхээс илүүтэйгээр одоо олборлолт хийж буй уурхайнуудын хүчин чадлыг нэмснээр зах зээлд нийлүүлэлт нь давамгайлах аж.
Энэ онд зах зээлд 114 орчим мянган тонн зэсийн хомсдол үүсэх магадлалтай бол ирэх жил 298 мянган тоннын илүүдэл бий болно гэж тооцсоноо Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) судалгаандаа дурджээ. Үүнд нийл үүлэлт нэмэгдэх нь голлон нөлөөлөх гэнэ. Тус группийн уулзалт дөрөвдүгээр сарын 27, 28-нд Португалын Лисбонд болох үеэр зэсийн үйлдвэрлэл, хэрэглээгээр тэргүүлэгч орнуудын Засгийн газрын төлөөлөл оролцон, зах зээлийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Улс орнуудын эдийн засагт сорилтууд тулгарах ч аж үйлдвэрлэлийн идэвх нь үргэлжлэн сэргэнэ хэмээн найдаж буйгаа оролцогчид илэрхийлсэн байна . Манай улс энэ онд тонн зэсийн ханш 8600 ам.доллар байна хэмээн төсөөлсөн. Дээр дурдсанчлан, өдгөө суурь металлын үнэ 8570 “ногоон”- той тэнцэж буй нь дээрх дүнтэй ойролцоо. Мөн экспортын гүйцэтгэл боломжийн байгаа ч зах зээл дэх хүчин зүйлс, тухайлбал, манай улсын экспорт 100 хувь ногддог өмнөд хөршийн зэсийн эрэлт аажуу сэргэж, товчхондоо энэ оны эхэнд үүссэн хүлээлтэд өдий болтол хүрээгүй хэвээр тул цаашид ханш нь доошилж мэдэх талтай байх нь.