Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Л.Мөнгөнцэцэг, бага ангийн багш С.Цолмон нар “Монголын нууц товчоо”-г таниулах аппликэйшн бүтээжээ. Үүнийг багш, сурагчдад зориулсан бөгөөд “Монголын нууц товчоо”-той холбоотой бүх мэдээллийг нэг доороос авах боломж бүрдүүлсэн, онлайн эмхэтгэл хэлбэрээр хөгжүүлэхэд чиглэжээ. Тухайлбал, уг бүтээлийн талаар олон нийтийн сүлжээ, цахим орчинд байршуулсан мэдээллийн эх үүсвэрүүдийг аппликэйшнээс харж болох нь. Мөн “Монголын нууц товчоо”-г унших, сонсох, үзэх хэлбэрээр байршуулсанбайна. Бас эл бүтээлтэй холбоотой асуулт, дасгал, даалгавруудыг ч ажиллах боломжтой гэнэ.