Унгарын Будапешт хотод энэ сарын 13-21-нд зохион байгуулсан шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээнд Монголоос их мастер А.Энхтуул оролцсон. Тэрбээр есөн өрөг тоглож, долоон оноотой түрүүлж, тэргүүн байрт шалгарчээ. Түүнийг энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна. Манай тамирчин Энэтхэгийн Дели хотод өнөөдөр эхлэх Азийн аварга шалгаруулах тэмцээнд тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Тус тэмцээн ирэх сарын 4 хүртэл үргэлжлэх юм.