“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны кино бүтээснээ ирэх сарын 18-наас үзэгчдэд хүргэхээр болжээ. Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг, ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нар ажилласан байна. Дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ. Ташрамд, дурдахад “Бэхэн зүрх” киноны албан ёсны постерыг монголд анх удаа AI буюу хиймэл оюун ухаан ашиглан зурсан бөгөөд “Урлан” студийн уран бүтээлч М.Ганзориг бүтээжээ.