Индонезийн Бали хотод энэ сарын 13- 22-нд Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн зохион байгууллаа. Үүнд 20 орны 462 шатарчин оюун ухаанаа сорьсонюм. Манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нарын удирдлагад 36 тамирчин элтэмцээндөрсөлдөв. Тэд ганцаарчилсан төрөлд найм, багийнхад 17, нийт 25 медаль зүүлээ. 13-14 насны охидын ангиллаас Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч, “Хан-Алтай” клубийн Э.Хүслэн стандарт (сонгодог) төрөлд тэргүүлсэн. Тэрбээр Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчнаар тодорч, дээрх тэмцээнд гаргасан амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангажээ. Энэ төрөлд оролцсон манай шатарчдаас шагналын тавцанд зогссон хоёр оролцогчийн нэг нь Говьсүмбэр аймаг, “Мончесс” академийн М.Маргад. Тэрбээр 11-12 насныхнаас 36 дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. Рапид төрөлд 18 насны хөвгүүдээс Х.Итгэлт, 10 насны охидоос М.Цэлмэг нар тус бүр мөнгөн медаль гардсаныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Блиц төрөлд 17-18 насныхнаас М.Амилал түрүүлж, багийнхад Х.Итгэлт, Э.Амгалантэнгис нартай хамт оролцож, тэргүүн байрт шалгаран аваргын цом гардав.