УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри энэ сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн айлчлалын хүрээнд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч УХүрэлсүхэд бараалхана.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.