Эрээн хотын гаалиар чингэлэг тээвэр гаргахгүй байгаа талаарх мэдээлэл гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Эрээний чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна. Чингэлэг тээвэр зогссон гэж буруу мэдээлэл явж байна. Үдээс өмнө Хятадын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг 0 цэгт байршуулах үйл ажиллагаа хийгдсэн бөгөөд Монголын тал 13 цагаас 0 цэгт ажиллаж эхэлдэг. Яг одоо талбай дээр 100 чингэлэг байна. 40 тн 52, 20 тн 48 чингэлэг бна. Гаалийн бүрдүүлэлт хийгээд гарахад бэлтгэж байгаа юм байна" гэх мэдээллийг өглөө.