Сүүлийн 24 цагт 3088 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,1,708 нь Улаанбаатар хотод, 1,380 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй юм. Өнөөдрийн байдлаар коронавирус халдварын улмаас нийтдээ 2,016 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 2,862
- Хүндэвтэр – 5,092
- Хүнд - 875
- Маш хүнд - 53 хүн байна.