Сүүлийн 24 цагт 649 хүнээс коронавиусийн халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, 10 гадаадаас зөөвөрлөгдсөн бол 465 нь нийслэлд, 174 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4090 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1020
- хүндэвтэр 2560
- хүнд 474
- маш хүнд 36 иргэн байна.
Мөн 5352 иргэн гэрийн хяналтад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.