Татварын ерөнхий газраас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхэнтэй хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр "Татварын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл" гаргасан байна. "Соёмбо принтинг" хэвлэх үйлдвэрт уг номоо ширхэгийг нь 20 000 орчим төгрөгөөр хэвлүүлж, хот, хөдөөгүй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүчээр тарааж, 50 000 төгрөгөөр зарж, борлуулж буй гэнэ. Тодорхой хэлбэл, эл номыг төсвийн мөнгөөр маш их хэмжээгээр хэвлүүлээд, аймаг, сум, нийслэл дүүргүүдэд тарааж, 50 000 төгрөгөөр зарж эхэлжээ. "Ковид-19" цар тахлын үед төрийн байгууллага ном сэтгүүл хэвлүүлэх, тэр тусмаа ойд зориулж элдэв эмхэтгэл гаргахыг хориглосон. Гэтэл Татварын ерөнхий газрынхан төрийн статустай байтлаа ашгийн төлөө байгууллага аятай, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn цахим сайт руу ороод л харчих бичиг баримтыг төсвийн мөнгөөр их хэмжээгээр хэвлүүлж, улмаар зарж боруулан бизнес хийж буйг олон нийт эсэргүүцэж байна.