2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Бат-Үүл Улсын баатар цол хүртсэн билээ. Харин тэрбээр Улсын баатар цолоо өнөөдөр "Энэ тэмдгээ би эзэнд нь буцааж өгч байна. Үүнийг надад бус АН-ын гишүүд, МоАХ-ны халуун ам бүл, дэмжигчдэд өгсөн" хэмээгээд баатрын тэмдгээ АН-ынхаа туг далбаанд зүүв. Улмаар тэрбээр уг үйлдлээ гайхамшигтай, супер үйл явдал гэж нэрлэсэн юм. Мөн тэрбээр Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Р.Гончигдорж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, М.Энхсайхан нарыг АН-даа буцаж ирэх цаг нь болсон, ирээч гэж гуйхын зэрэгцээ намаа бүрэн бүтэн болгохын төлөө хуран цуглаж, эргэн нэгдээч хэмээн уриалав.