ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа дараах зөвлөмжийг өгч байна. Тэрбээр "Вакцины хоёр тунд хамрагдсан хүн заавал эсрэг биет илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагагүй. Эсрэг биет илрүүлэх шинжилгээ өртөг өндөртэй учраас тэр юм. Нийт 617 183 хүн вакцин хийлгэснээс 2 304 буюу 0.04 хувь нь халдвар авсан. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгэснээс хойших 21 хүртэх хоног дотор халдвар авсан гэсэн үг. Вакцины хоёр тунг хийлгэсэн ч дархлаа 70-95 хувьтай тогтоно. Тиймээс вакцины хоёр тунгаа хийлгэлээ гээд амны хаалт зүүхээ болино гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн, эсэхээс үл хамааран халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахина. Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Иргэд эмнэлэгт эмчлүүлсэн бол эмнэлгээс магадлагаа авна. Гэрээр эмчлүүлсэн өрхийн эмнэлгээсээ эдгэрсэн болохыг батлах лавлагаа авна" хэмээлээ.