Сурагчдын амралтыг арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл хугацаанд амарах шийдвэрийг засгийн газраас гаргалаа. Харин цэцэрлэгийг амраахгүй бөгөөд одоогоор ханиад томуу харьцангуй бага, хүүхдүүдийн ирц сайн байгаа тул цэцэрлэгийн амраах шийдвэр гараагүй хэмээн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэв
2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарь
Нэгдүгээр улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.
Хоёрдугаар улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.
Зуны амралт:
1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.
6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.
БСШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталжээ.