Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Дахин нэг хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 350 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 37 хүн байгаагаас таван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 313 хүний хоёр нь эмнэлгийн хяналтад, дөрөв нь гэрийн ажиглалтад, 307 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.