ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1,189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ.
Тодруулбал, аравдугаар сарын 24-ний Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай, эрэгтэй хүүхэд, аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын ачааны машины хоёр жолооч, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 8 хүний/2-38 насны 4 эрэгтэй, 4 эмэгтэй хүн/ сорьцод коронавирус илэрсэн. Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний 8 нь Монгол Улсын иргэн бол 3 нь ОХУ-ын иргэн байна.
Батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байгаа" гэв.