Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын 328 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 16 хүн байгаагаас зургаа хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 312 хүний дөрөв нь эмнэлгийн хяналтад, арав нь гэрийн ажиглалтад, 298 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ. Харин Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 350 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 268 мянган хүн эдгэрсэн байна.