Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Төхөмийн хөндий” гэдэг газарт Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Тоёота Камри” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолджээ. Энэ үеэр төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 14.21 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, сумын Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, нийт 12 хүн, 2 автомашинтай 80 км замыг туулан 15.30 цагт очиход тус сумын Эмнэлгийн 4 ажилтан, 1 автомашинтай ажиллаж байжээ. Ингээд БЗД-ийн харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/, О /52 настай, эмэгтэй/, БНХАУ-ын иргэн Н /67 настай, эрэгтэй/, Г /56 настай, эрэгтэй/, Я /47 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөн өдрийн 17:35 цагт хүлээлгэн өгсөн байна.