Хүн ам, орон сууцны тооллогын үеэр хоригдож буй сэжигтэн, яллагдагчдыг мөн орон сууцыг хэрхэн тоолох юм бол?
Баянзүрх дүүргийн иргэн Д.Амаржаргал
-Хүн ам, орон сууцны тооллогын үеэр урьдчилан хорих байранд саатуулагдаж байгаа иргэд, ялтан, хоригдож буй сэжигтэн, яллагдагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн газарт нь тоолох болно. Түүнчлэн улсын тооллогоор хүн амьдарч байгаа бүх орон сууцыг тоолох юм.
Тиймээс монгол хүн ямар нөхцөлтэй орон сууцанд амьдарч байна вэ гэдгийг судална. Та өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн байранд амьдардаг эсэх нь чухал бус, таны амьдарч буй байр тохилог тухтай, стандартад нийцэж байгаа эсэхийг л тодорхойлох юм.
Хүн ам, орон сууцны тооллогын комиссын ажилтан Г.Урангоо