Монгол Улсын Ерөнхийлөгч Ха.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг маргааш үдээс хойш буюу 14.00 цагаас эхэлж нөгөөдөр буюу 03-ны орой 20 цаг хүртэлх хугацаанд дараах замуудыг хаана. Тухайлбал,
- Наадамчдын гудамж,
- Энхтайваны өргөн чөлөө,
- Чингисийн өргөн чөлөө,
- Уулын зам,
- Амарын гудамж,
- Сүхбаатарын гудамж,
- Жуулчины гудамж,
- Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаагдана.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.