Нийслэлийн Баянгол дүүргийн IV хороо, төмөр замын Гал унтраах 501 дүгээр ангийн хашааг өчигдөр өглөө “Хонда сервер” маркийн суудлын автомашин мөргөхдөө жолооч нь хашааны завсар хавчуулагдсан байна.
Тухайн үед 19 настай жолооч Т согтуу байсан аж. Иргэдийн мэдээллийн мөрөөр нийслэлийн Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн газар дээр нь очиход жолоочийн биеийн байдал тааруу байсныг эмч аврагч, тэргүүн дэслэгч Г.Хатанбаатар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгчээ.
Х.БУЛГАН