ОХУ-ын Северодвинскийн цэргийн туршилтын талбайд гарсан дэлбэрэлтийн улмаас цацрагт идэвхитэй үүл Төв Азийн нутаг дэвсгэр рүү түрэн орж ирж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж эхэллээ.
Тухайлбал, Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа цэргийн баазаас 40 км-ийн зайд байх Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ огцом өсөөд буурсан байна. Гэхдээ агаарт хор хөнөөлгүй химийн бодис тарсан, цацраг туяаны хэмжээ хэвийн байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өнөөдрөөс цацраг идэвхитэй үүл тархаж эхэлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.
Үүгээр ч зогсохгүй дэлбэлтийн дараа тус улсын цөмийн хяналтын дөрвөн станц үл мэдэгдэх шалтгаанаар ажиллахаа больж, Северодвинскийн найман цэгийн зургаад нь гамма цацрагийн тунгийн хэмжээ 4-16 дахин давсан байна.
Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Агаарт ямар ч цацраг идэвхит бодис тархаагүй, аюултай зүйл огт байхгүй. Бидэнд ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэвийн зүйл" хэмээн тайлбарлажээ. Мөн Северодвинск хотын иргэдийг нийслэл рүү нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор ойр орчмын цацраг идэвх хэмжигч төхөөрөмжүүд маш өндөр үзүүлэлтийг заасан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.