Нийслэлд хүний амийг санаатайгаар хөнөөсөн гурван хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Архи хэтрүүлэн хэрэглэж, маргалдсан ах нь эхнэртэйгээ нийлэн дүүгийнхээ амийг хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан бол Баянгол дүүрэгт төрсөн дүү нь ахынхаа амийг хөнөөгөөд зугтсан байна.
Дээрх хэргүүдийн сэжигтэн этгээдийг цагдаагийн алба хаагчид саатуулан, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түүнчлэн энэ сарын 16-ны 15.47 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн М нас баржээ.
Иргэдийн мэдээллийн мөрөөр уг хэргийг шалгахад талийгаачийн төрсөн ах 37 настай З, эхнэр Э-тэйгээ нийлэн “Гэрээс эд зүйл хулгайлж, архи уулаа” гэсэн шалтгаанаар зодож, биед нь хүнд гэмтэл учруулжээ. Талийгаач гэмтэл шархаа даалгүй нас барсан гэнэ.
Г.ЦОЛМОН