Улаанбаатар хотын замыг А, В, С бүсчлэлд хуваан замын хэт ачааллыг бууруулахаар төлөвлөж байсан. Ингэхдээ торгуулиа барагдуулаагүй, тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй автомашинтай жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх тухай ч дурдагдаж байв.
Тэгвэл ийнхүү бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 64 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.