Цагдаагийн ажилтнууд хэд хоногийн өмнө долоон кг каннабис түүж боловсруулан, хэрэглэж байсан “A-Line”, “Лемонс” хамтлагийнхан болон рок хөгжим сонирхогч залуусыг саатуулан шалгаж байгаа талаар бид мэдээлж байсан. Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мөрдөх тасгийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мансуурагч 7-8 залууг саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тэд мөн л рок хөгжим сонирхогчид аж. Энэ талаар УМБГ-ын албаны хүнээс тодруулахад “Бид дөнгөж шалгаж эхэлж байна. Тэдний хэрэглэж байсан бодисыг шинжлүүлэхээр Гаалийн төв лабораторид шилжүүлээд байна. Шинжээчийн дүгнэлт га раагүй болохоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Юутай ч мансууруулах бодис хэрэглэсэн, түүж боловсруулан хадгалсан, худалдан борлуулсан хэрэгт 7-8 залууг сэжигтнээр тооцон шалгаж байгаа” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Өмнө саатуулагдсан рок хамтлагийн гишүүдийн нэгэн адилаар орон нутгаас түүж хатаагаад хэрэглэдэг байсан бололтой” гэсэн юм.
Г.РАВЖАА