Хятадын Коммунист намын дарангуйллын эсрэг бослого Хонг Конгод 10 дахь хоногтоо үргэлжилж байна.
Хонг Конгод байрлаж буй Хятадын ардын чөлөөлөх армийн бригадын захирагч Чэн Даошин тус хотод болж буй бослогын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Бослого үймээн нь энгийн иргэдийн амьдрал, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Хятадын арми Хонг Конгийн хөгжил дэвшил, тогтвортой байдлын төлөө тууштай зогсож, Хонг Конгийн хууль ёсны захиргааг дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн хүлээн авалтын үеэр Хонг Конгод байрлаж буй Хятадын ардын чөлөөлөх армийн сүр хүчийг харуулсан бичлэгийг олон нийтэд үзүүлжээ. Тус бичлэгт Хятадын армийн орчин үеийн хүчирхэг технологи бүхий зэвсэг, цэргийн хээрийн сургуулилалт, олон нийтийн бослого, олон нийтийн бослого тэмцлийг хэрхэн дарж байгааг харуулсан байна.
Геополитик судлаачдын дүгнэж байгаагаар ХАЧА-ийн захирагчийн хэлсэн үг босогчдын сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой суртал нэвтрүүлэг гэж үзжээ. АНУ-ын албаныхан Хонг Конгийн хил дагуу Хятадын армийн хөдөлгөөнийг анхааралтай ажигласаар байна.
Жагсагчид "Хонг Конгийн ардчилалыг чөлөөл" хэмээх лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол Хятадын эрх баригчид үүнийг “радикал элементүүдийн өдүүлсэн гэмт хэрэг” хэмээн нэрлэжээ.