Дэлхий дахинаа 2019 оны наймдугаар сард хийхээр төлөвлөсөн, Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах гэрээнээс Вашингтон гарах, Францад “Их-7”-гийн орнуудын дээд хэмжээний уулзалт, хаж мөргөл, ирээдүйн бодлого тодорхойлох зорилготой Хятадын удирдагчдын зуны цугларалт зэрэг үйл явдлын урьдчилсан тоймыг хүргэж байна.
1. Наймдугаар сарын 2, АНУ:
ОХУ хэлэлцээрээ зөрчин пуужин бүтээж байна гэсэн үндэслэлээр Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах гэрээнээс Вашингтон гарахаар төлөвлөж байна. Харин Москва 1987 оны гэрээгээ бүрэн биелүүлж, дунд тусгалын пуужингуудаа цөмийн хоёр том зэвсэглэлээс гаргасан гэж мэдэгдсэн.
2. Наймдугаар сарын 24-26, Франц:
Ерөнхийлөгч Эмманюэль Макрон аж үйлдвэр өндөр хөгжсөн “Их-7”-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Терроризмтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх арга зам, хүйсийн тэгш эрхийг хангах талаарх зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцүүлэхээр Франц улс төлөвлөж байна.
3 Наймдугаар сарын 1-18, Хятад:
Дарга Си Зиньпин болон бусад удирдагч Шар тэнгис дэх амралт сувиллын Бэйдайхэ хотод жил тутмын зуны цугларалттай. Тэд эдийн засгийн хямрал, АНУ-тай хийж буй худалдааны дайн, Хонконгийн эмх замбараагүй байдал, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөө зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ.
4 Наймдугаар сарын 27-есдүгээр сарын 1, ОХУ:
Нисэх онгоцны МАКС үзэсгэлэн худалдаа Москвагийн ойролцоох “Жуковский” нисэх буудалд нээгдэнэ. Хятад улс Оростой хамтран ажиллаж, “737 max” загварын улмаас “Boeing” компанид асуудал үүссэн үеийг тэд ашиглахаар төлөвлөж байна.
5. Наймдугаар сарын 9, Саудын Араб:
Хоёр сая мусульман хаж мөргөл үйлдэхээр Меккаг зорино. Тэдний хамт Шинэ Зеландын Крайстчер хотын хоёр сүмд өнгөрсөн гуравдугаар сард болсон халдлагын үеэр амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 200 хүн тус хотод очно. Саудын Арабын Засгийн газар тэднийг урьжээ.
6. Наймдугаар сарын 12-16, Тувалу:
Номхон далайн арлуудын форумын удирдагчдын 50 дахь уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцэнэ. Гэхдээ Австрали 18 улсаас бүрдсэн эвслийн талаарх Хятадаас авах арга хэмжээг хэлэлцэх саналтай байгаа юм. Тус эвслийн хэд хэдэн гишүүн Бээжинд өртэй аж.
7. Наймдугаар сарын 31-есдүгээр сарын 15, Хятад:
32 улсын шигшээ баг дэлхийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Найман хотод болох тэмцээнүүдээс хөгжөөн дэмжигчид ирэх жил Японд болох олимпын наадамд хүч сорих багуудын чансааг харах боломжтой юм.
8. Наймдугаар сарын 28-есдүгээр сарын 7, Итали:
Японы найруулагч Хироказү Коре-Эдагийн “Үнэн” киногоор Венецийн 76 дахь удаагийн кино наадам нээгдэнэ.