Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34,74 хувьтай байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслөөр ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, Хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлыг хийх аж. Үүнээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг барьж дуусжээ. Мөн далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувь, Хөлийн голын гүүрийн ажлын явц 28,5 хувьтай үргэлжилж байна.