Гэртээ байсан хоёр охиныг там лаж, улмаар таван настай дүүг нь хөнөөж, 13 настай эгчийг нь зэрэм дэглэсэн хэрэг өнгөрсөн жил Баянгол дүүрэгт гарч байсан. Уг хэргийг хохирогчдын эцэг эхийн танил П.Сумъяажав, Д.Бямбадорж нар үйлдсэн бөгөөд тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүрэгт хэлэлцлээ.
Шүүх хуралдаан таван цаг үргэлжилсний эцэст шүүгдэгчдэд 15 жилийн хорих ял ногдуулав. Хэдийгээр шүүгдэгчид насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах заалттай ч шүүх бүрэлдэхүүн Дээд шүүхийн тайлбар ёсоор хэрэгтнүүдийг ногдуулсан ялаа биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээд шүүхийн тайлбарт насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн бол ялыг нь биечлэн эдлүүлнэ гэж заажээ.
П.Сумъяажав, Д.Бямбадорж нар нь танилынхаа охидыг зэрэмдэглэсний дараа гэрээс нь 10 сая төгрөг хулгайлан зугтсан юм.
Г.Арвижих