Үйлдвэр худалдааны яамны Тө- рийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэн хорыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан их хэмжээний мөнгө ашигласан хэрэгт буруутган долоон жилийн ял оноосон билээ.
Түүний өмгөөлөгч Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Улсын нууц задруулсан хэрэгт УИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах ажилтан Ц.Жаргалсайханыг буруутгасан нь олны анхаарлыг татсан хэргийн нэг юм.
Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан эх орноосоо урвасан гэсэн заалтаар Чингэлтэй дүүргийн шүүх 17 жи лийн ял оноогоод байгаа билээ.
Дээд шатны шүүхэд өргөдөл гаргаснаар ирэх долоо хоногийн пүрэв буюу 21-нд Д.Сүрэнхор, Ц.Жаргалсайхан нарын шүүх хурлыг хийхээр болжээ.
Х.Сүрэн