Хятадын эрх баригчдын хориг тавьсан шашны нууц бүлэглэлийн таван хүнийг энэ сарын 10-нд Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд саатуулжээ. Дээрх хүмүүс маргааш болох Лозанны дэлхийн цуглаанд оролцохоор Өмнөд Африк руу нисэх гэж байхад паспортыг нь хураажээ.
Гурав дахь удаагийн Лозанны дэлхийн цуглаан энэ сарын 17-25-ны өдрүүдэд Өмнөд Африкийн Кэйптаун хотноо зохион байгуулагдах юм байна. Хятад улсаас пастор, ажилтан тэргүүтэй 200 хүнийг уг цуглаанд урьсан аж. Тус улсын зас гийн газрын хүлээн зөвшөөр сөн портестант шашны “Гурван эх оронч хөдөлгөөн”- ийхөн дэлхийн цуглааныг зохион байгуулагчидтай холбоо тогтоон, христэд итгэгчдийг оролцуулах хүсэл тэй байгаагаа илэрхийлжээ.
Хятадын засгийн газраас урилга хүлээн авсан хүмүүст тус цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байсан байна.
Түүнчлэн ӨМӨЗО-ны нэгэн пасторыг өнгөрөгч долоо хоногт хууль бус шашны үйл ажиллагаа зохион байгуулсан гэх шалтгаанаар 15 өдөр түр саатуулахаар болжээ.
Пастор цуглааны сүүлчийн өдөр суллагдах юм байна. Тэрбээр “Энэ цуглаан бол 100 хувь шашны үйл ажиллагаа. Ямар ч улс төрийн зорилго байхгүй. Эцэст нь хэн нэгэн Хятадыг төлөөлөн оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Э.Гуамарал