Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нөөц багассан учраас Улаанбаатар хотын харъяалалтай УАА серийг өнөөдрөөс олгож эхэллээ. Уг дугаарыг зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд олгох юм.
Цахим хэлбэрээр дугаар захиалсан иргэн 24 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Мөн шинэчлэгдсэн хувилбараар,
✔ Нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэр дээр хар өнгөөр,
✔ Эко буюу цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэлд ногоондэвсгэр дээр цагаан өнгөөр,
✔ Технологийн буюу тусгай замын тээврийн хэрэгсэлд хар дэвсгэр дээр цагаан өнгөөр,
✔ Дипломат буюу ДК тээврийн хэрэгсэлд улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр,
✔ Бусад төрлийн тээврийн хэрэгсэлд цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичигдсэн төмөр дугаар олгогдох аж.
Мөн цаашид тухайн тээврийн хэрэгсэл дээр бүртгэлтэй улсын дугаарыг өөрчлөх_боломжгүй, эзэмшигч өөрчлөгдөхөд уг дугаар нь тээврийн хэрэгслийн хамт дараагийн эзэмшигчид шилжинэ.
Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх төлбөр, тэмдэгтийн хураамж өөрчлөгдөөгүй бөгөөд улсын дугаар олгох программ нь 14 хоногийн давтамжтай автоматаар шинэчлэгдэн, дугаар нэмж нөөц бүрдүүлж байх юм.