Тэрэлж дэх Мойлтын тохой орчмын Туул голд живж байсан хүүг аварсан Жаргалангийн Тэмүүжинг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Авьяас” алтан медалиар шагналаа.
Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл- эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнаснаа гардуулав.
“Тухайн үед хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л ус руу орсон” гэж сэтгэгдлэээ хуваалцсан Ж.Тэмүүжин хүү 15 настай бөгөөд өөрийн сонирхлоор усанд сэлж сурчээ.