“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны хоёр дахь ээлжийн бүртгэл эхлээд нэг хонож байна. Одоогийн байдлаар 6 000 орчим иргэн бүртгүүлээд байгаа. Гэвч нилээдгүй иргэн бүртгүүлж чадаагүйгээс НОСК-ийнхантай холбогдож, зарим нь биечлэн уулзахаар дараалал үүсгэх болжээ.
Харин, иргэд бүртгүүлж чадахгүй байгаа нийтлэг алдааны талаар НОСК-ийнхан зөвлөгөө хүргүүлж байна.
-Гар утасны үйлдэл тохирохгүй байх магадлалтай тул комьпютерээс бүртгүүлэхийг оролдох.
-Кириллээр бичих санамжтай тул латинаар буюу англиар бичихгүй байх.
-Тоогоор бөглөх хэсгийг тоогоор, үсгээр бичих хэсгийг үсгээр бичих.
-Он, сар зэргийг өгөгдлийн дагуу урсдаг цонхноос сонгох. Бичиж бөглөхгүй байх.
-Залуу гэр бүлийн насыг 35 хүртэл байхаар заасан. Харин 36, 37 гэхчилэн түүнээс илүү тоо оруулбал программ хүлээж авахааргүй тохируулсан.
-Өөрийн орлогын дүнгээс өрхийн орлого бага байж болохгүй.
-Гэрлэсэн гэсэн бол гэрлэлтийн баталгааны дугаарыг оруулах. Хэрэв алгасвал алдаанд тооцогдоно.
-Засвар хийх боломжгүй тул, регистерийн дугаар, нийгмийн даатгалын дугаар зэргийн тоог сайтар нягтлах.
-Өрхийн нэг иргэний бүртгэлээр өөр ангилалд дахин бүртгүүлэх боломжгүй.
-“Амжилттай бүртгэгдлээ” гэсэн хариу ирвэл та бүртгүүлсэн болно.