Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.
Монгол үндэстний өнө эртнээс уламжлагдаж ирсэн соёл, дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг жил бүрийн энэ өдөр Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Тус наадмыг нээж Хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Монгол түмний өв соёл, язгуур урлал, уламжлал, оюун санааны илэрхийлэгч Монгол дээл хувцсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Дээлтэй Монгол” наадам дэлхийд данстай, Монголын соёл урлагийн томоохон үйл ажиллагаа болон өргөжин дэлгэрэх болтугай" хэмээн ерөөлөө.