Сүүлийн жилүүдэд хот суурингийнхан харшлаар нь өвчлөх нь эрс нэмэгдэж байна. Хамгийн аюултай нь энэхүү өвчин 100 хувь эдгэдэггүй. Тэгвэл харшлын талаар таны мэддэг байх ёстой зургаан зүйлийг танилцуулж байна.
- Харшлыг дийлэнх хүн дархлааны системийн гажуудал гэж ойлгодог боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Харин ч эсрэгээрээ ямар нэг зүйлд мэдрэг болоод ирэхээрээ уг өвчнөөр өвчилдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, дархлааны систем хэт идэвхжээд ирэхээр харшлаар өвчлөх нь ихэсдэг.
- Дархлаагаа сайжруулах биш дархлаагаа “дарангуйлах” эмчилгээ хийлгэж байж харшил дарагддаг юм.
- Дөрөвдүгээр сараас есдүгээр сарын дунд үе хүртэл ургамлын тоосны тоосжилтын хугацаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ үед маш болгоомжтой байх нь чухал.
- Эцэг, эх нь хоёулаа харшлын өвчтэй бол хүүхэд нь харшилтай байх магадлал 70-80 хувьтай байдаг. Харин эцэг, эхийнх нь аль нэг нь харшилтай бол хүүхдэд удамших магадлал 50 хувьтай байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг.
- Улиасны цагаан хөвөн энд, тэндгүй хийсч байгаа нь харшил үүсгэх хүчин зүйл болдоггүй. Хөвөн нь тоосжилтынхоо сүүлийн шатанд гардаг учраас ямар ч хүчгүй гэсэн үг.
- Голионы бөгс сороод, шоргоолжны үүрэн дээр хэвтээд харшил нь дарагдсан хүн байхгүй.